ОНЛАЙН ТУСЛАХ
 
  • Манукол академи
  МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  ЗАРЛАЛ   ( бусад)
 
    Биднийг дагах >  
 
  МЭНДЧИЛГЭЭ
Эдүгээ цагт хүн төрөлхтөн загасны эринээс бумбын эринд шилжиж байна. Өөрөөр хэлбэл, аргын эринээс билгийн эринд шилжирч байна. Аргын эринд шинжлэх ухаан хөгжиж, шинжлэх ухааны онол сургаал дээр үндэслэсэн техник технологи гайхалтай амжилтанд хүрсэн. Түүний үр дүнд эд зүйлс хийгээд материаллаг ертөнц ихэд хөгжингүй, боловсронгуй, тансаг сайхан болов.
Харин хүн хийгээд хүний тархи, сэтгэхүй, сэтгэлгээ, оюун, ухаан, ухаарал, сэхээрэл навс унасан. Бас хүн хийгээд хүний зүрх сэтгэл, нинжин чанар, хүнлэг ёс, хайр энэрэл, ёс суртахуун, зан төлөв уланд гишгэгдсэн. Хүнийг жинхэнэ хүн болгодог, хүнийг жинхэнэ хүн байлгадаг тархи оюун, зүрх сэтгэлийн зүйлс алдагдсан гэсэн үг. Үүнтэй санал нэгдэхгүй хүн бараг үгүй байх.
Өнөөдөр бараг дэлхийн бүх хүн шинжлэх ухааны өндөр мэдлэг, чадварыг эзэмшсэн. Ихэнх нь бакалавр, магистр, боловсролын доктор, шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Гэвч хүмүүс бие биенээ ойлгож мэдэрч, хүлээн зөвшөөрч, хайрлаж хүндэлж, уучилж өршөөж, тусалж дэмжих нь улам л дордсоор.
Дэлгэрэнгүй »
 ЭРДМЭТЭДИЙН ЗӨВЛӨЛ
Монгол суу ухааны Манукол академийн эрдэмтэдийн зөвлөл нь 2010 оны 3 сарын 13 - нд анх байгуулагдсан. Одоо 13 гишүүнтэйгээр ажиллаж байна. Үүнээс шинжлэх ухааны доктор,профессор цолтой 9 гишүүн, монгол суу ухааны хас суутан зэрэгтэй 2, хас ухаантан зэрэгтэй 6, хас билигтэн зэрэгтэй 5 гишүүн байна.

Эрдэмтэдийн зөвлөлийн зорилго:

• Академийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бодлогоор хангах, удирдах
 ХАТАН УХААН ТАНХИМ
Монгол суу ухааны Манукол академийн Хатан ухаан танхим нь 2010 оны 3 сарын 13 - ны өдөр байгуулагдсан. Дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Нийт 150 гаруй жирийн гишүүнтэй,  9 жинхэнэ гишүүнтэй.
 ХААН УХААН ТАНХИМ
Монгол суу ухааны Манукол академийн Хаан ухаан танхим нь 2012 оны 3 сарын 23 - ны өдөр байгуулагдсан. Хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Нийт 100 гаруй жирийн гишүүнтэй,  9 жинхэнэ гишүүнтэй.

Зорилт
•Монгол хаан ухааныг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх
•Монгол хаан ухаанд эрэгтэйчүүдийг сургах, боловсруулах, соён гэгээрүүлэх
•Монгол хаан ухаантай холбоотой эрэгтэйчүүдийн асуудлаар нийхэмд зөвлөлгөө өгөх, зөвлөмж боловсруулах
•Монгол хаан ухаант эрэгтэйчүүдийн нийхэм дэх болон улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх
•Нийхэмд монгол хаан ухаантаны үлгэр жишээг үзүүлэх, засаглахуй дахь монгол хаан ухаантаны үлгэр жишээг нэмэгдүүлэх
 
 CУУ УХААН ТАНХИМ
Монгол суу ухааны Манукол академийн Суу ухаан танхим нь 2011 оны 3 сарын 15 - ны өдөр байгуулагдсан. Гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Нийт 30 жинхэнэ гишүүнтэй.
Зорилт:
•Монгол суу ухааныг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх
•Монгол суу ухаант хөх монгол иргүдийг сургах, боловсруулах, соён гэгээрүүлэх
•Монгол суу ухаантай холбоотой асуудлаар нийхэмд зөвлөлгөө өгөх, зөвлөмж боловсруулах
•Монгол суу ухаант иргүдийн нийхэм дэх болон улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх
•Нийхэмд монгол суу ухаантаны үлгэр жишээг үзүүлэх, засаглахуй дахь монгол суу ухаантаны үлгэр жишээг нэмэгдүүлэх
  НИЙТЛЭЛ
     Амьтад сүрэглэн амьдардаг. Тэгвэл хүмүүс ч сүрэглэн амьдрах жамтай бөгөөд хүмүүсийн нийтээрээ хамтран амьдрах тогтолцоог нийхэм гэдэг байна. Ний гэдэг нь нийтээрээ, олуулаа гэсэн утга. Хэм гэдэг нь хэм хэмжээ. Тэгэхээр нийхэм гэдэг нь нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах тогтолцоо гэсэн утгыг илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, нийхэм гэдэг бол хүмүүс хамтран амьдрахдаа нийтээрээ дагаж мөрдөх хэм хэмжээ, ёс ажээ. Тэрхүү нийтээрээ дагаж мөрдөх хэм хэмжээ нь юу вэ?
     Барууны хэмээх тодотголтой суурин соёл иргэншил нь формацын онолоор хүй нэгдлийн, боолын, феодалын, капиталист хэмээх нийгмийн хөгжлийн дөрвөн үе шатыг дамжин хөгжиж ирсэн байдаг. Эдгээрийг нэгтгээд аваад үзвэл, тэдгээр нь газар болон хөдөлмөрийн багаж зэвсэг, үйлдвэрлэлийн хэрэгслийг хэн өмчилж авч чадсан нь чадаагүйгээ дарладаг, мөлждөг, дарангуйлдаг шударга бус, харгис тогтолцоо байсан. Энд хүний тархины хөгжил, ухамсар хийгээд оюуны хөгжил, эрдэм мэдлэг, боловсрол хүмүүжлийн тухай огтхон ч анхаараагүй. Өөрөөр хэлбэл, нийгэмд дарлал мөлжлөг, дарангуйлал, шударга бус ёс тогтохдоо зөвхөн өмч хөрөнгөн дээр л суурилсан, өмч хөрөнгийг эзэмшиж авсан болон эс авсан асуудал дээр л суурилсан нь дэндүү харамсалтай.
Оруулсан огноо: [ 2014-09-25 15:04:56 ]
  Free counter and web stats