ОНЛАЙН ТУСЛАХ
 
  • Манукол академи
  МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  ЗАРЛАЛ   ( бусад)
 
    Биднийг дагах >  
 
ТӨРӨӨР ГУТААГДАГСАД УУ, ТӨРӨӨР БАДРАГСАД УУ?
ТӨРӨӨР ГУТААГДАГСАД УУ, ТӨРӨӨР БАДРАГСАД УУ?          Төрөөр гутаагдах, төрөөр бадрах тухай ярихаасаа өмнө эхлээд төр гэж юу вэ гэдгийг авч үзье.
          Монгол суу ухаанд сургаснаар “Түүхийг амьдрал болгон төрүүлэхийг төрөөн буюу төр гэдэг” гэж сургасан буй. Тэгэхээр төр гэдэг нь өвгөдийн бүтээсэн түүхээс суралцаж, түүнийг эзэмшээд, түүнийгээ өөрсдийн амьдрал болгож байгаа үйл явц юм. Өөрөөр хэлбэл, өнгөрснөөр ирээдүйг одоо байгуулж байгааг төр гэдэг байна.
      Тэгэхээр төр гэдэг бол мөн чанараараа амьдралыг төрүүлэгч хүчин юм. Гэхдээ онцлог нь амьдралыг түүхээс төрүүлэгч хүчин. Ийм ч учраас монгол суу ухаанд төр гэдгийг агуулгын талаас нь
           Хөх Монгол иргүнийг хамтаар хариуцахыг төр гэнэ
           Хүслийн зүйд моныг голлож амьдрахыг төр гэнэ
           Хүүн нар амьдралын од болж ертөнцийг засахыг төр гэнэ
           Хөх Монгол иргүнээр босоо амьдрахыг төр гэнэ
           Айл бүлийн харилцаа нийхэм болсныг булхай үгүй төр гэнэ
      Эдгээрийг атаатныг эвээр засах  5 төр гэнэ [Алтан аялгуун нууц, 91]
гэж тодорхойлсон буй. Энд өгүүлэгдэн буй таван төр нь улс үндэстнийг аливаа аюулаас хамгаалах таван төр байна. Тухайлбал, хөх монгол иргүн буюу амьдралыг засагч одыг хамтаар хариуцахгүй бол амьдрал төвөгт идэгдэн мөхнө. Энэ тохиолдолд амьдрал төрж чадахгүй.
ЭДЭД ЗАХИРАГДАХУЙ
ЭДЭД ЗАХИРАГДАХУЙЭдэд захирагдахуйг ярихын өмнө нэгэн түүхэн үйл явдлыг авч үзье. 1691 онд Өндөр гэгээн Занабазар 550 – иад хүнийг дагуулан Манжид дагаар орсон байдаг. Лигдэн хутагт хааны хүү эжи Хонгор хун тайж, Сөнидийн Хүдэн хааны дүү Хөхчүдэй мэргэний 4 хүү, баруун Үзэмчиний Хүдэн хааны хүү Онгон Турхал ноён, Аохан, Найманы Боди алаг хааны дүү Нэмэн ноёны, Ордосын Даян хааны Арсболд хунтайжийн, Түмэдийн Алтан гэгээн хааны, Хуучидын Засагт ханы гурван хүү, Хишигтний Үйзэн дайчны хөвгүүд, Заруудын Алчуболдын, Баарингийн Убаши ноён, Харчины Даян хааны Алабухара, Татарын Чин тай, Ураадын Гэрэсболд, Урианханы Гэрсэнз, Халхын Автай хааны, Муу мянганы Хавт Хасарын, Үчин Хорчины Онудай хун баатар, Ар Хорчины Дэли Цүүхэр ноён, Дөрвөний Омбо ван, Ураадын булнай ноён, Хөх нуурын өөлдийн Үрүк Төмөр ноён, Оннигуудын Хачиху, Авгын Ой цэцэн гээд хэдэн зуун жилээр Монгол улсын тэргүүнд явсан ноёдын үр сад Өндөр гэгээн Занабазарын хамтаар Манжид дагаар оржээ.
ЭДИЙН ЗАСАГ УУ, ТАРХИНЫ ЗАСАГ УУ?
ЭДИЙН ЗАСАГ УУ, ТАРХИНЫ ЗАСАГ УУ?    Өнөөгийн хүн төрөлхтөн засаг гэдэг үгийг эд гэдэг үгтэй холбож нэг хэрэглэдэг, газар гэдэг үгтэй холбож нэг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, засгийн газар гэсэн хоёрхон утга гаргахад л энэ үгийг хэрэглэдэг, тийм хязгаарлагдмал явцуу хүрээнд хэрэглэдэг болжээ. Засаг гэж чухам юу гэсэн үг, утга болохыг ч сайн ухаарч ойлгохгүйгээр хэрэглэдэг болсон байна.
    Бидний өвөг дээдэс “Монгол ард түмнүүд нь өөр хоорондоо байгуулан амьдрал ахуйдаа хэвшүүлэн хэрэглэдэг гэриэтэй оршихуйг засаг гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр засаг гэдэг бол засгийн газар буюу сайд нэртэй хэдэн хүн биш, харин нийхэмтэй буюу нийтээрээ даган хэвшүүлэх гэриэтэй байсан бүхэл бүтэн ард түмний оршихуй байжээ. Энэ утгаараа засаг гэдэг бол төвшин сайхан тогтсон бүхэл бүтэн ард түмний оршихуй, амьдрахуйг хэлдэг болохоос сайд нэртэй хэдэн хүн биш юм. Өөрөөр хэлбэл, ард түмний төвшин сайхныг олсон оршихуй, амьдрахуй бол засаг юм.  Засгийг бүтээхийн тулд засагладаг. Тодруулбал, ард түмний оршихуй, амьдрахуйг засаж төвөг болон бугшмал хэцүүгээс нь салгаж, төвшин сайхныг тогтоохыг засаглах гэдэг байна.
ХУУЛЬ УУ, ЦААЗ УУ?
ХУУЛЬ УУ, ЦААЗ УУ?       Монгол суу ухаанд сургасанчлан онолоор, гэгээрлээр, иргүний бүрэн эрхээр, нийхэмээр хүмүүсийг гай, гэмээс сэргийлэх, хамгаалах ёстой атал өнөөгийн хүн төрөлхтөн онолгүй явсныхаа гайгаар буюу нийгэмээр хүмүүсийг гэмтэн болгочихоод, гэмтэн болсон хойно нь хэм хэмжээтэй байлгаж хүмүүжүүлэх аргыг хайж олсон нь хууль юм.     
Яг энэ утгаараа өнөөгийн хууль гэдэг бол тийм ч зөв зүйл биш. Хэрвээ хууль гэж байдаг бол энэ дэлхийд хоёр л хууль байдаг. Үүнд,
-              байгалийн хууль буюу жам
-              амьдралын хууль буюу ёс.
Байгалийн хууль гэдэг бол орчлон ертөнцийн оршихуй, амьдрахуйн хууль. Өөрөөр хэлбэл, орчлонгийн хууль. Үүнийг монголчууд жам гэдэг. Амьдралын хууль гэдэг бол байгалийн буюу орчлонгийн оршихуй, амьдрахуйн хуулийг хүний амьдралд буулган хэрэглэсэн нь юм. Өөрөөр хэлбэл, хүний амьдрал орчлонгийн оршихуй, амьдрахуйн хуулинд захирагдаж, түүний дагуу явдаг. Үүнийг монголчууд ёс гэдэг.
АМЕРИК МАЯГИЙН АРДЧИЛАЛ УУ, МОНГОЛ АРДЧИЛАЛ УУ?
АМЕРИК МАЯГИЙН АРДЧИЛАЛ УУ, МОНГОЛ АРДЧИЛАЛ УУ?      Дэлхий нийт дөнгөж өнгөрсөн зууны эхээр л ардчилал буюу эрх, эрх чөлөөний тухай сэхээрч эхэлсэн. Гэтэл монголчууд эдүгээгээс 100 мянган жилийн тэртээ бөө тархийг хөгжүүлж, бөө гэгээрлийг олсон бөгөөд түүнийхээ үндсэн дээр бөө тархи бол эрх гэдгийг тунхаглаад, бөө тархийг хөгжүүлсэн хүнд л эрх эдлэх боломж нь нээгддэг жаягийг тогтоон нийхэмийг байгуулах үйлсдээ хэрэглэж иржээ. Өөрөөр хэлбэл, монголчууд одоогоос 100 мянган жилийн өмнөөс өөрсдийн эрхийн болон хариуцлагын тогтолцоо буюу монгол ардчилалыг онолын үндэслэлтэйгээр хөгжүүлж, хэрэгжүүлж ирсэн байдаг.
      Өнөөдөр дэлхий нийтээрээ даган мөрдөж байгаа америк маягийн ардчилал нь хүний тэгш эрхийг эрхэмлэдэг, хэрэгжүүлдэг. Хүн, иргүн хоёрын тухай 2 – р нийтлэлд маш дэлгэрэнгүйгээр харьцуулан өгүүлсэн буй. Тэндээс энэ хоёрын онцлог, мөн чанар, ялгааг уншигч та илүү сайн мэддэг болсон байх.
ЭРХ ҮҮ, ХАРИУЦЛАГА УУ?
ЭРХ  ҮҮ, ХАРИУЦЛАГА  УУ?
    Тэгвэл тархи болон оюун нь хөгжиж, гэгээрэл, боловсрол, мэргэшлийг агуу цогц болгон эзэмшсэн хүмүүс л орон зайнаасаа олзыг зөв хурааж, зөв оршин амьдарч, зөв хөгжинө. Улс гэрийнхээ амьдрал болоод хөгжлийг хамааран хариуцаж, өөрт оногдох  үүргийг гүйцэтгэж, хариуцлагыг үүрч, олзыг зөв хурааж, өөрийн болон улс гэрийнхээ амьдрал, хөгжлийг зөв авч явж байгаа хэрээрээ өөрөөр хэлбэл, амьдралыг тархиар эзэгнэж байгаа хэрээрээ хүмүүс улс гэрийн дотор эрх эдэлнэ.
     Монгол суу ухаанд эрх гэдгийг мөн чанарынх нь хувьд бөө гэгээн тэнгэр тархи гэж тодорхойлсон байдаг. Харин агуулгын хувьд эрх гэдгийг
                                                                 
                                                 Мон онолоор монголоор амьдрахуйг эрх гэнэ
                                                 Уялгын онолоор ахуйгаа хэмтэй болгохыг эрх гэнэ
                                                 Улсаа өмөөрөн босоо оршихуйг эрх гэнэ
                                                 Уул усандаа байгаа бүхнийг хамтаар хариуцахыг  эрх гэнэ.
                                                 Эрх эдлэх энэхүү таван жаягийг “Төрийн сүлд” гэнэ

хэмээн тодорхойлсон байдаг.
МЭРГЭШИЛ ҮҮ, ГЭГЭЭРЭЛ ҮҮ?
МЭРГЭШИЛ ҮҮ, ГЭГЭЭРЭЛ ҮҮ?Тархины хөгжил гэдэг бол зөвхөн боловсрол биш. Боловсрол бол тархины хөгжлийн зөвхөн нэг хэсэг. Нөгөөтэйгүүр, боловсрол нь одоогийн бидний ойлгодог шиг зөвхөн шинжлэх ухааны мэдлэг төдий зүйл биш. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны мэдлэг нь боловсролын өчүүхэн хэсэг болохоос боловсрол биш.
            Тэгвэл боловсрол гэж юу вэ? Дэлхийн боловсрол судлалын шинжлэх ухаанд боловсролын тухай яг таг тодорхойлоод, нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн ойлголт төдийлөн байдаггүй. Ерөнхийдөө боловсрол гэдгийг шинжлэх ухааны мэдлэгт суралцаж, түүн дээр үндэслэн чадвар, дадал олж авах буюу товчхон хэлбэл, шинжлэх ухааны мэдлэг, чадвар, дадлын нэгдэл гэж ойлгож байгаа. Хүмүүсийг ийм л түвшинд буюу шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд л боловсруулж байна.
ГАВАЛ УУ, ТАРХИ УУ?
ГАВАЛ УУ, ТАРХИ УУ?Өмнөх нийтлэлүүдэд хүн төрөлхтөн хөгжлийн оргилд хүрье гэвээс юуны өмнө
-        онолтой явагчийн нийхэмийг байгуулах ёстой
-        онолтой явагчийн нийхэмийг байгуулахын тулд идэлхүү идэж, хэрэглэхээс өөр хэрэгцээ, сонголт, зорилго үгүй хүний тархийг хөгжүүлж, гэгээрүүлж байж тэднийг гэгээрлээр амьдрах чадвартай иргүн болгон төлөвшүүлж, амьдралын од болгон төрүүлэх ёстой
болохыг өгүүлсэн. Харин энэ бүхний үндсийн үндэс нь тархины хөгжил. Яагаад тархи болон тархины хөгжил зайлшгүй вэ? Бидний өвөг дээдэс

                                                Амь зуулгыг хороор эзэгнэдэг
                                                Амьжиргааг хоолоор эзэгнэдэг
                                                Амьдралыг тархиар эзэгнэдэг
гэж сургасан байдаг. Тэгвэл хүн төрөлхтөн амьдралыг тархиар эзэгнэх ёстой. Тэгвэл тархи гэж юу вэ? Тархины хөгжил гэж юу вэ?
            Монгол суу ухаанд толгойн ясан доторх уураг тархи сэтгэхгүй аваас гавал, сэтгэдэг болвоос тархи, тархи нь зөв орших, зөв амьдрах, зөв хөгжих, зөв засаглах мэдвэл зохихуйд боловсорвоос тэнгэр тархи, тэнгэр тархи нь 9 ухаан, 8 оюун, 12 зөнд боловсорвоос бөө гэгээн тэнгэр тархи болон хөгжих бөгөөд энэхүү бөө гэгээн тэнгэр тархи нь тархины хөгжлийн дээд түвшин гэж тодорхойлсон байдаг.
ИРГЭН ҮҮ, ИРГҮН ҮҮ?
ИРГЭН ҮҮ, ИРГҮН ҮҮ?    Аливаа нийхэм бүрэлдэн хөгжихийн хэрээр түүний үр дүнд хүн нь иргүн болж бүрэлдэн төлөвшдөг жамтай. Хүн гэдэг бол уул бие буюу махан бие, түүнийг хоолоор тэжээх төдий ойлголт юм. Тийм ч учраас монгол суу ухаанд “Идэхийг эрхэм болгогч босоо гөрөөсийг хижи гөрөөс гэнэ, идсэндээ сэтгэл ханагч босоо гөрөөсийг хүн гэнэ” гэж тодорхойлсон байдаг.
    Ер нь гэгээрлийг олох гэж зүдэрсэн олон мянган жилийн хугацаанд хүн нь мангдай, хижи, хар хижи, хүн, хий үмүн, булай, булхай, боулихай, хор, гэм, гул, гэнэн, мунхаг гэх мэтээр маш олон янзаар нэрлэгдсэн байдаг. Энэ нь гэгээрлийг олоход хүнд тийм ч амар хялбар байгаагүйг гэрчилнэ. Мангдайгаас хойш гэнэн мунхагийн энэ олон чанарыг олж гээж, нэгээс нөгөөд ахиж дэвшиж, засан залруулсаар хэдэн зуун мянган жилийг туулж байж хижи гөрөөс, хүн нар нь сая гэгээрлийг олсон байдаг.


НИЙГЭМ ҮҮ, НИЙХЭМ ҮҮ?
НИЙГЭМ ҮҮ,  НИЙХЭМ ҮҮ?     Амьтад сүрэглэн амьдардаг. Тэгвэл хүмүүс ч сүрэглэн амьдрах жамтай бөгөөд хүмүүсийн нийтээрээ хамтран амьдрах тогтолцоог нийхэм гэдэг байна. Ний гэдэг нь нийтээрээ, олуулаа гэсэн утга. Хэм гэдэг нь хэм хэмжээ. Тэгэхээр нийхэм гэдэг нь нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах тогтолцоо гэсэн утгыг илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, нийхэм гэдэг бол хүмүүс хамтран амьдрахдаа нийтээрээ дагаж мөрдөх хэм хэмжээ, ёс ажээ. Тэрхүү нийтээрээ дагаж мөрдөх хэм хэмжээ нь юу вэ?
     Барууны хэмээх тодотголтой суурин соёл иргэншил нь формацын онолоор хүй нэгдлийн, боолын, феодалын, капиталист хэмээх нийгмийн хөгжлийн дөрвөн үе шатыг дамжин хөгжиж ирсэн байдаг. Эдгээрийг нэгтгээд аваад үзвэл, тэдгээр нь газар болон хөдөлмөрийн багаж зэвсэг, үйлдвэрлэлийн хэрэгслийг хэн өмчилж авч чадсан нь чадаагүйгээ дарладаг, мөлждөг, дарангуйлдаг шударга бус, харгис тогтолцоо байсан. Энд хүний тархины хөгжил, ухамсар хийгээд оюуны хөгжил, эрдэм мэдлэг, боловсрол хүмүүжлийн тухай огтхон ч анхаараагүй. Өөрөөр хэлбэл, нийгэмд дарлал мөлжлөг, дарангуйлал, шударга бус ёс тогтохдоо зөвхөн өмч хөрөнгөн дээр л суурилсан, өмч хөрөнгийг эзэмшиж авсан болон эс авсан асуудал дээр л суурилсан нь дэндүү харамсалтай.
  Free counter and web stats