ОНЛАЙН ТУСЛАХ
 
  • Манукол академи
  МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  ЗАРЛАЛ   ( бусад)
 
    Биднийг дагах >  
 
Ц.Махбал. ''Хас судар'' номын товч танилцуулга
Ц.Махбал. ''Хас судар'' номын товч танилцуулга    1993 онд “МӨНХТЭНГЭР” (сансар огторгуй)-ээс хүн төрөлхтөнд мэдээлэл (Мессеж) илгээжээ. Үүнийг сав шим ертөнцийн мандах буурахыг үзүүлсэн “ХАС СУДАР” гэдэг ажгуу. Энэхүү судар дахь “НАРАН САЙН МЭРГЭН”-ий дээд язгуураар буулгасан “БИЛИГ” хэмээх хос хас-ын дүрс бичиг, шүлэглэлийн далд утгыг тайлан уншиж, тайлбарласнаар өнгөрсөн түмэн жилийн үйлийг цэгнэн ирээдүйн мянган жилийн түүхийг эхлүүлэн, “Хөх толботой төрсөн” монголчууд “МӨНХТЭНГЭР”-ийн язгуур хэмээх амьд эрчим хүч-энергийг шингээж, өөрчлөгдөн хувьсаж, хүний амьдралын чин үнэнийг шударгаар танин мэдэж, сайн сайхан амьдрах “Итгэл-Үнэмшил, Зориг-Эрмэлзэл, Оюун-ухаан, Хүч-чадал”-ыг дахин шинээр төрсөн мэт олж, аугаа оюунлаг-ухаантай, тэнгэрлэг-эрчим хүчтэй болох учиртай ажгуу. Монгол айл өрх бүр энэ сударыг залснаар, монгол хүн бүр энэ судартай учирснаар юу санасан есөн цагаан хүсэлдээ хүрэх болой. “ХАС СУДАР”-ыг УБ хотын номын дэлгүүрүүдэд худалдаж байна.
С.Даваахүү. ''Уураг тархи ба шинжлэх ухаан'' номын товч танилцуулга
С.Даваахүү. ''Уураг тархи ба шинжлэх ухаан'' номын товч танилцуулга
     Хүний тархи, оюун ухааныг “үйлдвэрлэгч ” хүн, улс нийгмийн амьдралыг жолоодох төвийн хувьд хүний биологийн өгөгдхүүний хамгийн гол цөм ажгуу.
    Ийнхүү хүн төрөлхтөний хөгжил дэвшилд хамгийн шийдвэрлэх нөлөө бүхий хүчин зүйл нь “оюун ухаан” бөгөөд оюуны салбарт тэргүүлэх ач холбогдол өгөхгүйгээр урагшлах зам байхгүй. Иймд улс орны хөгжилд тэргүүлэх зэрэгт тавигдах болсон боловсрол түүний суурь асуудал болох суралцахуйн нейробиологийн үндсийг судлах гарцаагүй шаардлагатай байгаа юм.
     Дээр дурдсанаас үзвэл оюуны үйлдвэр болох уураг тархи, түүний гайхамшгийн тухай судлах нь яав ч хойш тавьж болшгүй асуудлын нэг болой. Одоо үед хүн махбоди бие талаасаа генийн түвшиндээ хүртэл ахиу судлагдсан гэж үзэж болох бөгөөд харин нэн чухал оюун ухаан, ухамсар зэрэг асуудлууд тунан үлдсэн боловч энэ талаар бас ч шинэ эриний үү хаяарч байх авай.
С.Даваахүү. ''Пирамидын гайхамшиг'' номын товч танилцуулга
С.Даваахүү. ''Пирамидын гайхамшиг'' номын товч танилцуулга



Энэ номонд шинжлэх ухаан танин мэдэхүйн өгүүллүүд оров.
Египет, Судан, Мексик, Гватемал, Перу, Хятад, Ангараг дээрх пирамидуудын тухай, түүнчлэн “Пирамидын үйлчлэлийн нууц” гэгчийн тухай, манай өвөг дээдсийн өнө эртний түүхэн улбаа Америк тивийн пирамидууд, сөнөсөн хотууд Монгол нэртэй болох тухай болон түүнийг мөшгисөн бяцхан зам мөрийг энэ номонд оруулав.







 
С.Даваахүү. ''Биоэнерги I, II, III'' номын товч танилцуулга
С.Даваахүү. ''Биоэнерги I, II, III'' номын товч танилцуулга
   Хүний гэрлэн бие аура, түүний бүтэц бүрдэл, энергийн хүрдүүд, кундалины тухай болон энэ талаарх орчин үеийн эрдэмтдийн судалгаа үзэл баримтлал, практикт аурагийнхаа өнгийг хэрхэн бодож олж зан чанараа тодорхойлох, тэрчлэн олж харах, нар агаар ус хоол хүнснээс хүч энергээ хэрхэн сэлбэх, тухай бичив. Энэ чиглэлээр манайд гарсан анхны ном юм.

    Энерги ба физиологийн процесс, бие дэхь энергийн хөдөлгөөн хямрал саатал, сөрөг мэдрэхүйгээсээ ангижирах, эмчлэн илааршуулах, хувийн болон гэр орныхоо энергийг тодорхойлох аргууд, хүмүүс хоорондын биоэнергийн солилцоо, орчин цагийн энерги сорогчдын төрлүүд, энергийн дутагдлыг илрүүлэх, сэлбэх, сэргээх аргууд, амин орныг ариусгах аргуудын тухай өгүүлэв.
З.Бат-Отгон. ''Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан'' номын товч танилцуулга
З.Бат-Отгон. ''Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан'' номын товч танилцуулга
Монгол суу ухааны уг гарвал, эх үндэс нь Мөнх тэнгэр. Өөрөөр хэлбэл, монгол суу ухааныг ургуулсан үндэс – төрүүлсэн эх нь Мөнх тэнгэр.
    Мөнх тэнгэр бол орчлонгийн орой. Тиймээс монголчууд “Оройн дээд Мөнх тэнгэр бий орчлонг чиглүүлэгч мөнхийн хүч бий” гэж хэлэлцдэг. Мөнх тэнгэр гэдэг нэг үндсээс орчлонгийн бүх үзэгдэл юмс соёолон дэлгэрч, салаалж мөчирлөж, цэцэглэн дэлгэрсэн. Тиймээс Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх зүйлсийг өөрөөсөө үүсгэсэн, эргээд орчлонгийн бүх зүйлийг өөртөө хураан нэгтгэдэг.
    Тэнгэрийн сургаалд болон монгол суу ухаанд “Мөнх тэнгэр гэдэг бол орчлонгийн бүх гэрлийн эрчим хүчний дээд нэгдэл” гэж сургадаг. Энэ нь Мөнх тэнгэр бол гэрэл, гэрлийн энергийн нэгдэл болохыг хэлж өгнө. Энэ бол орчлонгийн супер динамик.
  Иймд Мөнх тэнгэр бол гэрлийн буюу цахилгаан соронзон физик, оптикийн физик, атомын физик, цөмийн физик, квант физик, синергетикийн онол, хуулиуд болон шинжлэх ухааны бусад мэдлэгээр бүрэн тайлбарлагдах төдийгүй бүрэн батлагдана. Тэгэхээр Мөнх тэнгэр бол сүсэг бишрэл, шашин шүтлэг огтхон ч биш. Гагцхүү шинжлэх ухааны дээд онол, мэдлэг, монголчуудын орчлонг бүхлээр нь бүрэн танин мэдсэн дээд шинжлэх ухаан юм. Чухамхүү үүнийг л уг номонд дэлгэн өгүүлсэн.
    Өвөг дээдсийн маань орчлонг бүхлээр нь танин мэдсэн энэ мэдлэг өнөөгийн монголчууд төдийгүй дэлхийн танин мэдэхүйд ялангуяа, шинжлэх ухааны танин мэдэхүйд нэн чухал. Тиймээс уг номыг монгол, англи, орос хэл дээр нэн яаралтай хэвлэж, түгээх шаардлага тулгарч байгаа.
Б.Бат-Очир. ''Чингисизм оршвой'' номын товч танилцуулга
Б.Бат-Очир. ''Чингисизм оршвой'' номын товч танилцуулга     


     Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын төрийг ардчилсан төрийн анхны дүр төрх мөн гэж тодорхойлсон. Эзэн Чингис хаан нүүдэлчдийн соёл-иргэншлийг дархлан даяаршуулж чадсан суут хүмүүн мөн гэдгийг тогтоосон.
   Нүүдэлчдийн соёл-иргэншлийг судлах тийн хөгжихүйн аргыг (диалектикийн) шинээр цогцлоон бүтээж, үүндээ тулгуурлан Эзэн Чингис хааны байгуулсан гавъяат үйлс алдар нэрийг мөнхжүүлэх асуудлыг сэдэж тавьсан.






 
Б.Бат-Очир. “Хувьсгалын үл оршихуй” номын товч тайлбар
Б.Бат-Очир. “Хувьсгалын үл оршихуй” номын товч тайлбар


       Хувьсгал хэмээх нийгмийн үзэгдлийг онолын хувьд үл хэрэгжих сургаал гэдгийг баталсан. Чанагш 20 - р зуун нь монголчуудын хувьд үндэснийхээ уламжлалт төр, эрх ашиг, сонирхлоос улам бүр холдож хөндийрсөн үе гэж дүгнэсэн. Нүүдэлчдийн соёл иргэншлийн ууган өлгийгөө бузартуулсан үе. Энэ бүхэнд олон хүчин зүйл нөлөөлсний дотроос хувьсгал гэгч нэгэн ухагдахуун биднийг донтуулж доргиулж байсан тухай бичсэн болой. Одоо эдгээр дүгнэлт нэгэнт батлагджээ.




Б.Бат-Очир. ''Самуурахуйн эсрэг сэтгэхүй'' номын товч танилцуулга
Б.Бат-Очир. ''Самуурахуйн эсрэг сэтгэхүй'' номын товч танилцуулга
    Монголчууд бид хаанчилал, бурханчилал, намчирхлаар цоохортон сольжирсон соёл иргэншлээ соёл иргэншлийн түгээмэл зүйн ухаанаар тольдон харж , шүүн тунгааж чадвал дэлхийд сонгомол гэх соёл иргэншилтэй улс гүрнүүдийн түвшинд урьдын адил зүмбэрлэн тодорч, тэднийг хошуучлан дэвжих боломжоо хадгалсаар яваа хан үндэстэн билээ.

   Монгол хан үндэстний “унтаа” болон “сэрүүн” цаг үеийн төгс соёлжоогүй түүх , гүйцэд түүхжээгүй соёл, ээдрээ бүхий иргэншлийн эгзэгтэй олон асуудал шинэ үндсэн хуулиар тунхагласан “ Эх орондоо хүмүүнлэг , иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго”- той хэрхэн уялдаж бас зөрчилдөж болохыг Та эл номоос олж мэдэх болно.
11. Монгол суу ухаан 11 боть. "Монгол хаан ухаан" XI боть номын товч танилцуулга
11. Монгол суу ухаан 11 боть. "Монгол хаан ухаан" XI боть номын товч танилцуулгаТүүхээс үзвэл, монгол амьдрал, монгол өрх гэр хийгээд Монгол улс, үндэстэн нь монгол эрчүүдийн удирдлага, зохион байгуулалтан дор мандан бадарч, хүчирхэгжин чансаажиж байсан нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, монгол эрчүүд ямар байна монгол амьдрал, монгол өрх гэр, Монгол улс, үндэстэн яг тийм л байна гэсэн үг. Монголын түүхийн оргил үе болох 13-р зуунд монгол эрчүүд эрийн дээд байж чадсан учраас л Монгол улс, үндэстэн тийнхүү хүчирхэгжин бадарсан байдаг. Харин өнөө цагт монгол амьдрал ч, монгол өрх гэрүүд ч, Монгол улс үндэстэн ч ингэж доройтсон нь монгол эрчүүд мөн тэгж доройтон буурсныг илтгэнэ. Өнөө цагт харийн орнуудад очиж, харийн нэртэй алдартай их сургууль дүүргэж ирсэн аавын хөвгүүд Монгол улсын төр, засгийг авч ажиллах боловч засагдан сайжрах гэхээсээ төвөг, гай, гэм, зовлон нь улам л нэмэгдсээр, бугшсаар, хуримтлагдсаар. Энэ бол улсыг засаж, төрийг төвшитгөх ажлыг дуртай аавын хүү хийчихдэггүй юм гэдгийг баталж өгнө. 
10. Монгол суу ухаан 11 боть. "Монгол хатан ухаан" X боть номын товч танилцуулга
10. Монгол суу ухаан 11 боть. "Монгол хатан ухаан" X боть номын товч танилцуулга
Монгол өрх гэрийн оршин амьдрахуйг эр хүн, эм хүн хамтдаа хослон бүтээдэгийн нэгэн адил Монгол улс гэрийн оршин амьдрахуйг ч эр хүн, эм хүн хамтдаа хослон бүтээдэг. Иймд өрх гэрийг засахуйд ч, улс гэрийг засахуйд ч, төрийг засахуйд ч эр хүн, эм хүн хамтдаа хослон зүтгэх ёстой. Эр хүн бол хаан ухаан, эм хүн бол хатан ухаан. Түүх сөхвөл, хаан болон хатан ухаан нь амьдралыг гэгээрлээр засагч дээд ухаан бөгөөд хаан ухаантан, хатан ухаантан нь амьдралыг гэгээрлээр засагч дээд мэргэжилтэнгүүд байсан ажээ. Чухамхүү энэ л агуулгаар улс гэрийг хийгээд төрийг засахад хатан ухаант эмэгтэйчүүд хэрхэн оролцож байсан, тэдний хатан 73 суу ухаан гэж юу болох, хатан ухааны засахуй дахь үүрэг зориулалт гэх мэт хатан ухааны засаглахуйн тухай уг номонд дэлгэрэнгүй өгүүлсэн буй.


 
9. Монгол суу ухаан 11 боть. "Монгол бөө" IX боть номын товч танилцуулга
9. Монгол суу ухаан 11 боть. "Монгол бөө" IX боть номын товч танилцуулгаБөө мөргөл бол хүн төрөлхтний өвөг шүтлэг. Монгол бөө мөргөл бол монголчуудын язгуур шүтлэг. Монгол бөө мөргөлийг судалсан дотоод, гадаадын олон судлаач байх боловч одоог хүртэл монгол бөө мөргөлийг бүхлээр нь, цогцоор нь, сонгодог утгаар нь, цаад мөн чанараар нь гаргаж тавьж чадаагүй байдаг. Зохиогч өөрийн судалгаагаараа монгол бөө мөргөл хийгээд түүний ёсонг цогцоор нь, бүхлээр нь, сонгодог утгаар нь, жинхэнэ агуулгаар нь энэхүү номонд дэлгэн өгүүлсэн. Тэрчлэн тэнгэрийн улаач бол бөө биш, харин бөө болох анхны алхам болох тухайд дэлгэрэнгүй өгүүлсэн. Мөн монгол бөө мөргөл бол зөвхөн онго тэнгэртэй харилцах харилцаа төдий бус, харин орчлонг танин мэдэх, хүний тархи оюуны цогц хөгжлийг хангах, хүнийг сурган хүмүүжүүлэх, амьдралыг гэгээрлээр засаглах, орон зай хийгээд цаг хугацааг бүрэн холбох эзэгнэх, байгаль хамгаалах гэх мэт олон харилцааг нэгтгэсэн зөв оршин амьдрахуйн тогтолцоо болохыг сонгодог утгаар нь гаргаж тавьсан. 
8. Монгол суу ухаан 11 боть. "Монголчууд засаглахуйн гайхамшиг”" VIII боть номын товч танилцуулга
8. Монгол суу ухаан 11 боть. "Монголчууд засаглахуйн гайхамшиг”" VIII боть номын товч танилцуулга“Чингис хааны гэгээрэл” номын үндсэн агуулга дээр суурилан энэхүү ном бүтээгдсэн. Монголчууд биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад улсаа засах эцэг өвгөдийн гүн сургаалтай ард түмэн. Биеэ засах, гэрээ засах, улсаа засах, төрөө засах нь түвшин түвшиндөө өөрийн онол, сургаал, зарчимтай. Тухайлбал, амьдралыг тархиар, ухаанаар, гэгээрлээр засах л онолтой болохоос амьдралыг одоогийн биднийх шиг эрх мэдлээр, эдээр, хуйвалдаанаар засах ёсгүй. Чухамхүү ингэж амьдралыг тархиар, ухаанаар, гэгээрлээр засаглах өвгөдийг онол, сургаалийг л амьдрал ахуйдаа ягштал хэрэгжүүлснээр монголчууд засаглахуйн Их засгийг тогтоож, улсаа төдийгүй дэлхийгээ засаж 108 төвшин сайхныг дархалж амьдралыг гэгээрлээр засаглахуйн гайхамшигийг бүтээжээ. Чухамхүү энэ л гайхамшиг хийгээд гавъяагаар нь Чингис хааныг ч, монголчуудыг ч дэлхий дахин өнөөдөр ч бахадсаар байгааг уг номонд дэлгэн өгүүлсэн.  
7. Монгол суу ухаан 11 боть. "Монголчууд бадрахуйн гайхамшиг" VII боть номын товч танилцуулга
7. Монгол суу ухаан 11 боть. "Монголчууд бадрахуйн гайхамшиг" VII боть номын товч танилцуулга


“Чингис хааны гэгээрэл” номын үндсэн агуулга дээр суурилан энэхүү ном бүтээгдсэн. Монголчууд улс үндэстэнээ үүсгэх байгуулах, хөгжүүлэн дэвшүүлэх, мандаан бадраахдаа эцэг өвгөдөөсөө уламжилж ирсэн өөрсдийн онолтой, сургаалтай байсан бөгөөд түүнийгээ үеийн үед алтан ургаар дамжуулан хэрэгжүүлж, улс гэрээ бадрааж хүчирхэг оршиж байсан гарамгай бөгөөд гайхамшигт түүхтэй ард түмэн. Улс гэрийг бадраах тусгай онол, зарчимтай. Тэдгээрийг “Монголчууд бадрахуйн гайхамшиг” номонд дэлгэн өгүүлсэн.






6. Монгол суу ухаан 11 боть. "Монголчууд оршихуйн гайхамшиг" VI боть номын товч танилцуулга
6. Монгол суу ухаан 11 боть. "Монголчууд оршихуйн гайхамшиг" VI боть номын товч танилцуулга

“Чингис хааны гэгээрэл” номын үндсэн агуулга дээр суурилан энэхүү ном бүтээгдсэн. Монголчууд орчлонгийн оршихуйн түгээмэл хуулийг бүрэн танин мэдсэн байсан бөгөөд түүнийгээ “Тэнгэрийн зарлиг” гэж нэрлэдэг байжээ. Тэнгэрийн зарлиг буюу орчлонд зөв оршин тогтнох хуульд захирагдаж, түүнийг ахуй амьдралдаа дагаж мөрдсөнөөр монголчууд хэрхэн эх дэлхийд зөв оршин амьдарч, оршихуйн гайхамшиг болсон тухай уг номонд дэлгэн өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, оршихуйн гайхамшигийг бүтээх “Тэнгэрийн зарлиг” – аар тулган хүлээлгэгдсэн үзэл, онол, зарчмуудыг уг номонд өгүүлсэн.  



 
5. Монгол суу ухаан 11 боть. "Чингис хааны гэгээрэл" V боть номын товч танилцуулга
5. Монгол суу ухаан 11 боть. "Чингис хааны гэгээрэл" V боть номын товч танилцуулга

Монголчууд 9 буман жилийн өмнөөс өөр хоорондоо байгуулан амьдралдаа хэвшүүлэн хэрэгжүүлж байсан алтан дээд гэриэтэй буюу үндсэн хуультай байсныг 1224 онд Толуй олж нээгээд 1225 онд түүнийгээ Чингис хаанд өргөн барьснаар Чингис хаан түүнийг “Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах хутагтай Их засгийн алтан дээд гэриэ” болгох тухай зарлиг буулгаж, тэрхүү зарлигийг ёсоор болгон хэрэгжүүлжээ. Энэхүү “Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах хутагтай Их засгийн алтан дээд гэриэ” – г Хөх нохой өвогт Журнайн Нүрзэд гуай 15 үе дамжуулж өртөөлж ирснээ 2000 онд анх хэвлэн нийтлүүлээд түүндээ энэ гэриэ нь “Монголын нууц товчоо” - ны адил эдүгээ олон судлаачдыг хүлээж байгаа тухай бичсэн байдаг.

4. Монгол суу ухаан 11 боть. "Монгол хүний газарзүй" IV боть номын товч танилцуулга
4. Монгол суу ухаан 11 боть. "Монгол хүний газарзүй" IV боть номын товч танилцуулга
Аливаа хүн өөрийн унасан газар, угаасан устай байдаг буюу байгаль эх дэлхийтэй хүйн холбоотой байдаг. Тэрхүү хүйн холбоо гэдэг нь дэлхийн цөмтэй шууд холбогддог бөгөөд өөрөөр хэлбэл, дэлхийн цөмөөс ялгаруулж буй дэлгэрүүлэгч хийн энерги, мэдээлэл нь тухайн газар нутагт төрсөн хүний ясанд болон ауранд шууд бичигддэг үзэгдэл юм. Тийм ч учраас хүмүүс ямар газар нутагт мэндэлж төрснөөсөө хамаараад бие бялдрын хувьд, тархи болоод оюун сэтгэхүйн хувьд, сэтгэл зүйн хувьд, зан араншингийн хувьд, авъяас чадварын хувьд өөр хоорондоо ялгаатай төдийгүй өөрийн гэсэн өөр өөр онцлогтой байдаг байна. Өөрөөр хэлбэл, газар зүй нь хүнд өөр өөрөөр нөлөөлдөг. Энэхүү хүн байгалийн хүйн холбооны онцлогоос хамаараад монгол хүний газар зүйн тухай ойлголтыг уг номонд анх удаа дэлгэн өгүүлсэн.
3. Монгол суу ухаан 11 боть. “Монголчууд ба синергетик” III боть номын товч танилцуулга
3. Монгол суу ухаан 11 боть. “Монголчууд ба синергетик” III боть номын товч танилцуулга
Монголчууд хүний үүсэл, хүний бүтэц, хүний үүрэг зориулалт, хүний цогцсон бие, хүний сүнс хийгээд мөн чанар, хүний тархи оюун, уураг тархи, хүний удамшил уламжлал, хүний энергин бүтэц, хүний дотоод эрчим хүч, хүний оршихуй, хүний амьдрахуй, хүний үхэл, хүний зуурдын төрөл, хүний дараа төрөл гэх мэт хүнтэй холбоотой маш олон асуудлаар бусад үндэстэн, ард түмний адилаар өөрсдийн мэдлэгийг олон зуун мянган жилийн турш хуримтлуулжээ. Өөрөөр хэлбэл, монголчууд хүний тухай өөрийн тусгай мэдлэгийн сантай байсан. Энэ мэдлэг нь одоогийн шинжлэх ухаан, философи, шашны мэдлэгүүдтэй давхцдаггүйгээрээ онцлог бөгөөд энэ л мэдлэгийг уг 3 – р ботид дэлгэн анх удаа өгүүлсэн болно.


2. Монгол суу ухаан 11 боть. "Монголчууд ба эзотерик" II боть номын товч танилцуулга
2. Монгол суу ухаан 11 боть. "Монголчууд ба эзотерик" II боть номын товч танилцуулгаМонголчууд бол нэн эртнээс ертөнцийг танин мэдэж хуримтлуулсан нууц мэдлэгтэй байсан бөгөөд тэр нь одоогийн шинжлэх ухаан, философи, шашны гүн ухаан болон бусад ард түмнүүдийн эзотерик мэдлэгээс эрс ялгаатай болохыг судалж шинээр гаргаж ирсэн.
Монголчуудын энэхүү эзотерик мэдлэгийг уг номоор анх удаа танилцуулсан. Тухайлбал, одот орчлон болон орчлон ертөнцийн тухай нууц мэдлэг, нар болон нарны аймгийн тухай нууц мэдлэг, дэлхий болон дэлхий цөмийн тухай нууц мэдлэг, амь ба амьдралын тухай нууц мэдлэг, гал болон гал голомтны тухай нууц мэдлэг, удам хийгээд угсаа удамшлын тухай нууц мэдлэг, тархи хийгээд уураг тархины тухай нууц мэдлэг, монгол хэл болон монгол бичгийн тухай нууц мэдлэг, сүү хийгээд сүүн хүнсний тухай нууц
мэдлэг зэргийг багтаан өгүүлсэн болно.
1. Монгол суу ухаан 11 боть. "Монголчуудын гэгээрэл" I боть номын товч танилцуулга
1. Монгол суу ухаан 11 боть. "Монголчуудын гэгээрэл" I боть номын товч танилцуулгаУг номонд монголчуудын ахуй амьдралд тусгалаа олсон гэгээрлийг илэрхийлэн гаргасан. Жишээлбэл, монголчууд яагаад нүүдлийн соёл иргүншлийг хөгжүүлсэн, нүүдэл гэж чухам юу болох, монгол гэр яагаад дугуй хэлбэртэй байдаг, монгол гэрийг яагаад эсгийгээр бүрдэг, эсгий хүний биед ямар сайн нөлөө үзүүлдэг, монголчууд яагаад задгай тулганд ил гал түлдэг,  хүний биед аргалын үзүүлэх сайн нөлөө, монголчууд яагаад сүү цагаан идээг үндсэн хүнсээ болгодог, түүний ач холбогдол, монгол хувцас, түүний хүнд үзүүлэх эерэг нөлөө, монгол эд хэрэгсэл, түүний хүнд үзүүлэх эерэг нөлөө гэх мэт. Тодруулбал, монголчуудын амьдрал ахуйг энерги буюу эрчим хүчний шинжлэх ухаан болох синергетикийн үүднээс авч үзэж, тайлбарласан.
     Мөн энэ номонд монголчуудын гэр бүл, эрдэм ухаан, боловсрол гэгээрэл, өв соёл, шүтлэг шүтээн, төрт ёсны уламжлалд агуулагдан шингэсэн гэгээрлийг бас л энерги буюу эрчим хүчний талаас нь тайлбарлан өгүүлсэн. Жишээлбэл, гэр бүл гэж чухам юу болох, яагаад өрхийн тэргүүн хүн гэрийнхээ зүүн хойморт суудаг, айлын эзэгтэй яагаад гэрийнхээ зүүн талд суудаг, хүүхэд болон хүндтэй зочдыг яагаад гэрийнхээ баруун талд суулгадаг, эх хүн яагаад гэрийнхээ баруун хатавчинд хүүхдээ төрүүлдэг байсан, эр хүн гэж хэн болох, түүний эрэгтэй хүнээс ялгарах ялгаа, эм хүн гэж хэн болох, түүний эмэгтэй хүнээс ялгарах ялгаа, удам гэж юу болох, гал голомт гэж юу вэ гэх мэт ойлголтыг дандаа эзотерик, синергетикийн талаас нь тайлбарласан.
  Free counter and web stats