ОНЛАЙН ТУСЛАХ
 
  • Манукол академи
  МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  ЗАРЛАЛ   ( бусад)
 
    Биднийг дагах >  
 
З.Бат-Отгон: Бид нар гэрлээс зугтаж, харанхуй руу тэмүүлж амьдарч байна
З.Бат-Отгон: Бид нар гэрлээс зугтаж, харанхуй руу тэмүүлж амьдарч байна2014 оны 06-р сарын 04

Манукол академийн ерөнхийлөгч, доктор З.Бат-Отгон “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан ” номоо бичиж, уншиж олондоо хүргээд байгаа билээ. Ингээд түүнтэй номынх нь талаар ярилцлаа.

-Сайн байна уу, та? Таныг шинэ, сонирхолтой ном гаргасан гэж сонслоо. Баяр хүргэе. Ямар ном гаргав аа? Энэ номыг бичих санаа хэзээнээс төрж эхэлсэн бэ?

Баярлалаа. Би саяхан “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” гэдэг ном гаргалаа. Миний үндсэн мэргэжил бол физик - математик. Би оюутан байх үеэсээ амьдралыг, хөгжил дэвшлийг болон орчлон хорвоог арай өөр нүдээр харж эхэлсэн. Гэтэл манай дэлхийд сайн сайхан зүйлсээсээ муу муухай зүйлс илүү олон байв. Жишээ нь, маш олон дайн самуун болж, хүмүүсийн цус нулимс урсаж, хагацал өнчрөл, зовлон зүдгүүр, өлсгөлөн гуйланчлал, ядуурал, хар тамхи, мансуурал, донтол, биеэ үнэлэлт, харгислал, дарангуйлал, хүчирхийлэл гэх мэт амьдралд байж боломгүй - тэвчишгүй муу муухай зүйлс энгийн үзэгдэл болсон, түүнд хүмүүсийн бодол, сэтгэл хэтэрхий дассан учир ямар ч эмзэглэл, харуусал төрөхгүйгээр маш буруу амьдарч байгааг ажигласан. Тэгээд миний сэтгэл маш их шаналсан, маш их гутарсан.
Тэр үеэс би “Хүн төрөлхтөн яавал энэ их муу муухай зүйлсээс салах бол?” гэж их боддог болсон. Бас “Хүн төрөлхтний зөв, сайн сайхан оршин амьдрах арга нь юу вэ, гарц нь юу вэ?” гэж эрж хайж эхэлсэн.
Хаан ухаан танхимын жинхэнэ гишүүдийн ярилцлага
Хаан ухаан танхимын жинхэнэ гишүүдийн ярилцлага2014 оны 3 сарын 20

-Та өөрийгөө танилцуулна уу?

-Эрхэм уншигч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол суу ухааны Манукол академийн Хаан ухаан танхимын жинхэнэ гишүүн Мөнхцолмон байна.

-Яагаад танхимаа “Хаан ухаан танхим” гэж нэрлэсэн юм бэ?

-Ухааны хааныг хаан гэдэг. Хаан ухаанаараа улс гэрээ авч явж,  айх аюулгүй, амсах зовлонгүй, төвшин сайхныг тогтоодог тархины болон сэтгэлийн их хүчтэнийг хаан гэдэг. Өнөөдөр эрчүүд бид улс гэрээ битгий  хэл өөрийгөө ч авж явах чадваргүй, бусдаас оюун ухаан. эд материалын хувьд хараат, мэдэхгүй чадахгүйгээ дуудаад. мэддэг нэгээ татаж унагадаг хөгийн болчихсоныг нуух юм байхгүй. Тиймээс хаан ухаантан болно гэдэг бол монгол эр хүн бүрийн хүрэхийг тэмүүлсэн оргил байх ёстой. Тийм ч учраас "Хаан ухаан танхим” гэж нэрлэсэн юм.

З.Бат-Отгон: Гэгээрлээр засаглахуй бол мөнхийн засаглахуй, тиймээс монгол эрчүүд гэгээрэлд хүрэх ёстой
З.Бат-Отгон: Гэгээрлээр засаглахуй бол мөнхийн засаглахуй, тиймээс монгол эрчүүд гэгээрэлд хүрэх ёстой2014 оны 3 сарын 18


Өнөөдөр харахад “Хатан ухаан” танхимын гээд ярихаар магадгүй УИХ-ын гишүүн сайд дарга эмэгтэй ярих ёстой юм шиг бид сэтгэдэг. Гэвч тийм биш.
Чингис хааны хэлсэн үг байдаг. Эдээр засаглахуй биш гэгээрлээр засаглахуй.
Ярилцах зочин маань өөрийн гэсэн үзэл бодолтой нэгэн. Түүнийг анх лекц уншаад гарч ирэхэд янз бүрээр л бичсэн. Миний зочин бол Монгол суу ухааны “Манукол” академийн ерөнхийлёгч, доктор З.Бат-Отгон.
Монгол суу ухааны талаарх лекцийг нь хэдэнтээ телевизээр сонссон хүнтэйгээ ярилцах боломж олдоход би олзуурхан хүлээж авсан. Зочинтойгоо уулзахын өмнө түүний талаар нэлээд уншиж, бага ч гэсэн ойлголттой болсны дараа ярилцахаар очсон юм. Монгол цэргийн өдөр тохиож байгаа учир хаан ухааны тухай ярилцана гэж төлөвлөсөн ч бидний яриа сэдвэээсээ нэлээд өргөн хүрээг хамарсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.




М.Мөнхзаяа: Юун түрүүнд бид монгол хүн байх хэрэгтэй
М.Мөнхзаяа: Юун түрүүнд бид монгол хүн байх хэрэгтэй
2014 оны 3 сарын 8

- “Хатан ухаан” танхимын үйл ажиллагаа болон энэ удаа зохион байгуулах ажлаас яриагаа эхлэх үү?

- Энгийнээр тайлбарлавал хатан ухаан бол амьдралыг гэгээрлээр засаглах ухаан. Гэгээрлээр засаглана гэдэг нь зөв, шударга, үнэн, ариунаар амьдралаа цогцлоохыг хэлнэ. Хатан ухааныг гэргийн мэргэн ухаан, хатан цэцэн ухаан гэсэн хоёр түвшинд авч үздэг. Өрх гэрийн амьдралаа үнэнээр, зөвөөр, шударгаар, ариунаар засагладаг эмэгтэй бол гэргийн мэргэн ухаантан буюу амьдралыг гэгээрлээр засаглах дунд мэргэжилтэн. Харин улсыг түвшин  сайхнаар засдаг эмэгтэйг амьдралыг гэгээрлээр засаглах дээд мэргэжилтэн гэж хэлнэ.
“Хатан ухаан” танхим 2010 онд Төрийн Ордонд нээлтээ хийсэн бөгөөд тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Танхимын гол зорилго бол нийгэмд улсыг болон төрийг засахад хатан ухаант эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хатан ухааныг сурталчлан таниулах, Монголын бүх охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг гэргийн мэргэн ухаан болон хатан ухаанд сургах, соён гэгээрүүлэх.
З.Бат-Отгон: Жинхэнэ ардчилал монгол суу ухаанд бий
З.Бат-Отгон: Жинхэнэ ардчилал монгол суу ухаанд бий2014 оны 03-р сарын 06


Өнөөдөр монгол эр хүний дэлхийг гайхуулсан суу ухаан үгүйлэгдэж байна.
Судлаачид Монголын суу ухаан гэдэг ойлголтыг бүх талын нотолгоотой, учир зүйн ямар ч зөрчилгүй баталлаа.
Дэлхий дахинд бугшаад буй улс төр, эдийн засгийн хямрал, экологийн сүйрэл зэрэг бүх талын асуудлыг шийдэх боломж монгол суу ухаанд бий. Жинхэнэ ардчилал бүх хүнд тэгш эрх олгодоггүй


Г.Отгонманал: "Гэргий" гэдэг нь гэр-ийг "гий-гүүлэгч" гэсэн утгатай
Г.Отгонманал: "Гэргий" гэдэг нь гэр-ийг "гий-гүүлэгч" гэсэн утгатай2014 оны 03-р сарын 07

- Гэргий мэргэн ухааны сургалтаас та өөрийн ухаарсан зүйлээ сонирхуулна уу?

-Гэргий гэдэг нь гэрийг гийгүүлэгч гэдэг утгыг илэрхийлнэ. Монгол уламжлалаар эмэгтэй хүний мэдвэл зохилтой, эзэмшвэл зохиолтой 25 эрдэм ухаанд бүрэн дүүрэн боловсорсон хүнийг гэргий мэргэн ухаантан гэж нэрлэдэг. Энэ амьдралын ухаандаа сайн суралцсан гэргий хүн миний гэр бүл сайн сайхан болчихлоо гээд сэтгэл амрах бус улс орноо засч, төвшитгөх хэмжээний ухааны, оюуны, сэтгэлийн чадвартай болох ёстой юм байна. “Гишгэсэн газартаа цэцэг ургуулсан гэргий мэргэн тэнгэрийн бүсгүй еэ” гэж дуунд гардаг шиг эмэгтэйчүүд бид амьдралын цэцэгсийг, аз жаргалын цэцэгсийг ургуулагч, дэлгэрүүлэгч байх учиртай.


Гадаад зочдын ярилцлага
Гадаад зочдын ярилцлага2013 сарын 9 сарын 25

Монголчууд зөвхөн Хүннүгийн үе, 13 - р зуунд төдийгүй бүр тэртээ дөчин мянган жилийн өмнөөс хүчирхэгжин бадарч байсны нууц нь гагцхүү тэнгэр ухаан буюу монгол суу ухаанд оршдог. Монголчууд эрт дээр үеэс энэхүү агуу түүхээрээ бахархаж, түүний нууцыг тайлж, хойч үедээ өвлүүлж ирсэн ард түмэн билээ. Гэтэл сүүлийн үед өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ жинхэнэ түүхийг өвлүүлэх явцад хүний тухай, байгалийн тухай, улмаар орчлон ертөнцийн тухай цогцоор нь өгүүлсэн тэнгэр үзэл, тэнгэр ухааныг гээж орхигдуулсан байдаг.

З.Бат-Отгон: Сорхогтан бэхи хатан бол эмэгтэй Чингис юм
З.Бат-Отгон: Сорхогтан бэхи хатан бол эмэгтэй Чингис юм2013 оны 8 сарын 7

Тэр яг өөрийнхөөрөө. Хэн нэгний сүүдрийг дагадаггүй, бас хэн нэгний сүүдэрт дарагддаггүй. Тийм ээ, тэр яг өөрийнхөөрөө. Харин хаан төгс ухаан, хатан цэцэн ухааныг энэ цагийнханд мэдрүүлж, Монгол суу ухааныг дэлхийд таниулж яваа нэгэн. “Ертөнцийг танихад туслахуй”. Түүний бичсэн энэхүү цувралаас “Хүн болохуй, байхуй” хэмээх бүтээл анхаарлыг минь татав. Хүн болох, хүн байх... Энэ бүхний цаана үнэн байх хүн ухаан оршино. Тэгвэл хүмүүний амьдрал гэж чухам юу юм бэ. Идэх, уух, өмсөх, зүүх, гэр бүлтэй болж үр удмаа үлдээх дээр энэ долоон үсэг тогтох уу. Ингэлээ гээд хүний сэтгэл ханах ёстой юу. Монгол суу ухааны “Манукол” академийн тэргүүн, доктор Зулаагийн Бат-Отгон энэ тухайд “Ийнхүү амьдрах нь хүн амьтдаас огтхон ч ялгаагүй амьдарч байгааг илтгэнэ. Ингэснээр хүн амьтан хэвээр үлдэж, амьдрал нь зөвхөн зөн билгийн буюу адгууслаг амьдрал болно” хэмээн бичжээ. Харин хүн болох, хүн байхыг эрмэлзэгчдэд хандан “Дурсах, дурсагдахуйн нэгдэл буюу хүн болох, хүн байхын учир утгыг ухаарч, ухааруулах боломж олгодогтоо л амьдрал үнэ цэнэтэй” гэж хэлсэн юм. Эрдэмтэн бүсгүйтэй хийсэн ярилцлагыг маань эрхэм уншигч та таалан соёрхоно уу. 
Хаан ухаан танхимын жинхэнэ гишүүдийн ярилцлага
Хаан ухаан танхимын жинхэнэ гишүүдийн ярилцлага2013 оны 3 сарын 19


-Та Манукол академийн Хаан ухаан танхимын үйл ажиллагааг товч танилцуулна уу?


-Манукол академийн Хаан ухаан танхим 2012 оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан. Хаан ухаан танхим хаан ухааныг таниулах, түгээн дэлгэрүүлэх, эр тулх ухаан, хаан ухаанд эрэгтэйчүүдийг сургах, боловсруулах, улмаар улсыг болон төрийг засаглахуй дахь хаан ухаант эрэгтэйчүүдийн оролцоо болон монгол хаан ухааны үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Монгол эрэгтэйчүүдэд зориулсан эр тулх ухааны сургалт 2012 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Манай сургалт муу эр хүн, сайн эр хүн, эрхэм сайн эр хүн гэсэн гурван түвшинд явагдаж байгаа. Манай сургалтад бүх насны эрчүүд хамрагдаж, амьдралыг засах эрдэм ухаанд суралцаж байна. Мөн манай танхим гуравдугаар сарын 16-ны өдөр “Дээдлэх эр хүн” сэдэвт онол практикийн хурлыг амжилттай зохион явуулсан. Харин удахгүй “Дээдлэх эр хүн” лекцээ түмэн олондоо үнэ төлбөргүй хүргэх гэж байна.



З.Бат-Отгон: Монгол залуус эр хүн биш хүний сүг
З.Бат-Отгон: Монгол залуус эр хүн биш хүний сүг2013 оны 3-р сарын 17

Монголын Манукол академиас “Хатан ухаан” танхимыг нээн эмэгтэйчүүдэд хатан ухаан гэж чухам юу юм бэ гэдгийг танин мэдүүлж байгаа. Үүний үр дүн эхнээсээ гарч байгаамонгол эмэгтэйчүүд маань өөрийн ухаан бодлоо цэгцлэн сайхан амьдралын төлөө тэмүүлж байгаа. Харин энэ жилээс эхлэн Манукол академи нь “Хаан ухаан” танхимаа нээсэн байна. Энэ ажлынхаа хүрээндэрчүүддээ зохиулан “ Дээдлэх эрх хүн”хурлыг зохион байгууллаа. Мөн цаашид жил бүр энэ ажлыг уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна. Мөн “Хаан ухаан” танхимд нэгдэх хүүмүүсийн өмнө хаалга нь хэзээд нээлттэй гэдгээ хэллээ. Энэ талаар бид Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгонтой ярилцлаа.
З.Бат - Отгон: Сенсааци дэгдээгээд, бизнес хийгчдийн увайгүй үйл ажиллагаа гэдгийг би анхнаас нь хэлж байсан
З.Бат - Отгон: Сенсааци дэгдээгээд, бизнес хийгчдийн увайгүй үйл ажиллагаа гэдгийг би анхнаас нь хэлж байсан2012 оны 12 сарын 25

- Тантай ярилцалгүй удлаа. Сүүлийн үед танаар ямар сонин сайхан зүйл байна даа?

- Эрдэм судалгааны ажил маань маш урагштай, өрнөлтэй байгаа. Ном бүтээлийн хувьд би саяхан “Японы сумо дахь монгол нууц”, “Ардчилалын эрэлд”, “Монгол хаан ухаан” зэрэг номнуудыг бичиж дуусгаад, заримыг нь орчуулганд өгсөн. Гадаадад хэвлэгдэхээр зэхэж байгаа. Дараа дараагийн бүтээлүүд бичигдэж байна.

- Та болон танай академи өмнө нь монгол суу ухаан, хатан ухааны чиглэлээр нийгэм рүү хандсан соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй, тасралтгүй хийж ирсэн. Ойрын хугацаанд юу хийж байна?

- Манай академи гишүүддээ зориулан гэргий ухаан, эр тулх ухааны сургалт хийж байгаа. Эмэгтэй хүмүүс эм хүн болох, эрэгтэй хүмүүс эр хүн болох ухаанд суралцах сургалт юм. Нэг ёсондоо хүмүүс биеэ засах сургалт гэж хэлж болно доо.
З.Бат-Отгон: Үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаадаг ухаан бол бөө тархинаас гардаг бөө ухаан
З.Бат-Отгон: Үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаадаг ухаан бол бөө тархинаас гардаг бөө ухаан2011 оны 11 сарын 8

- Таны номнууд англи, герман, япон хэл рүү орчуулагдан барууны зах зээл дээр хэвлэгдэн гарах гэж байгаа гэж сонссон. Ямар номнууд хэвлэгдэх гэж байна?

- Тиймээ. Миний “Ардчилалын эрэлд”, “Байгалийн ардчилал”,  “Монгол ардчилал”, “Японы сумо дахь монгол нууц” номнууд англи, герман, япон хэл рүү орчуулагдаад байна. Удахгүй хэвлэгдэж барууны зах зээл дээр нийлүүлэгдэх гэж байгаа.
 
- Энэ номнууд чинь таны Монголдоо хэвлүүлсэн монгол суу ухааны номнууд биш байна. Шинээр бичсэн үү?

- Тиймээ. Бүгдийг нь шинээр бичсэн. Эхний номонд өнөөгийн хүн төрөлхтний хөгжүүлж байгаа ардчилал, зах зээл, эдийн засаг, нийхэм, улс төр, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийхэмийн амьдралын  бүхий л салбар хэрхэн хямран мухардаж байгаа тухай өгүүлсэн. Дараагийн номонд байгалийн ардчилал гэж юу болох, байгалийн ардчилал ямар хууль, зүй тогтолтой байдаг тухай өгүүлсэн. “Монгол ардчилал” номонд монголчууд байгалийг гүн гүнзгий танин мэдсэн учир байгалийн ардчилал дээр суурилсан жинхэнэ ардчилалыг хэрхэн сонгодог утгаар нь тогтоосон тухай өгүүлсэн. “Японы сумо дахь монгол нууц” номонд монголчууд сумод яагаад өндөр амжилт гаргадаг нууцыг монгол газар нутаг, байгаль, уур амьсгал, монгол хоол хүнс, хувцас хунар, монгол амьдрал, монгол тархи, ухаан зэрэгтэй холбон тайлбарласан.

З.Бат - Отгон: 13 – Р ЗУУНААС ХОЙШ ХИЙГДЭЭГҮЙ ТЭНГЭРИЙН ТАХИЛГА БОЛНО
З.Бат - Отгон:  13 – Р ЗУУНААС ХОЙШ ХИЙГДЭЭГҮЙ ТЭНГЭРИЙН ТАХИЛГА БОЛНО2012 оны 9 сарын 13
 
-Тантай ярилцалгүй удлаа. Сүүлийн үед танаар ямар сонин сайхан зүйл байна даа?

-Эрдэм судалгааны ажил маань маш урагштай, өрнөлтэй байгаа. Ном бүтээлийн хувьд би саяхан “Японы сумо дахь монгол нууц”, “Ардчилалын эрэлд”, “Монгол хаан ухаан” зэрэг номнуудыг бичиж дуусгаад, заримыг нь орчуулганд өгсөн. Гадаадад хэвлэгдэхээр зэхэж байгаа. Дараа дараагийн бүтээлүүд бичигдэж байна.
 
-Та болон танай академи өмнө нь монгол суу ухаан, хатан ухааны чиглэлээр нийгэм рүү хандсан соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй, тасралтгүй хийж ирсэн. Ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна?

-Манай академи энэ 9 сарын 20 – 23 – нд бөөгийн чиглэлээр нийхэм рүү хандсан нэгэн цогц үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байна. Ирэх 11 сард монгол хаан ухааны чиглэлээр олон түмнийг соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна.  
 

З.Бат-Отгон: Эмэгтэйчүүд оюунлагаар, эрдэм чадлаараа л эрчүүдэд хүлээн зөвшөөрөгдөх ёстой
З.Бат-Отгон: Эмэгтэйчүүд оюунлагаар, эрдэм чадлаараа л эрчүүдэд хүлээн зөвшөөрөгдөх ёстой2012 оны 4 сарын 3

“Монгол хатан ухаан” танхим саяхан Соёлын төв өргөөнд албан ёсоор нээлтээ хийсэн юм. Тус танхимын тэргүүн З.Бат-Отгонтой ярилцлаа. 

-Саяхан “Монгол хатан ухаан” танхимын нээлтээс танай үйл ажиллагаанд хүмүүс тэр дундаа бүсгүйчүүд сэтгэл хангалуун байдаг юм байна гэж дүгнэсэн. Хүмүүс их хамрагдсан байсан. Энэ жил танай танхим ямар ажил амжуулав даа? 

-Энэ танхим 2010 оны гуравдугаар сарын 13- нд байгуулагдсан. Эхний жилд эмэгтэйчүүдийг хатан ухаанд сургах бэлтгэх, боловсруулахаар зорьж ажилласан. Дараа нь 2011 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Төрийн ордонд “Үгүйлэгдсэн ухаан” нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулж, араас нь энэ сэдвээр онол практикийн бага хурал хийсэн. “Хатан ухаан”, “Гэргий ухаан” нэртэй цуврал лекцийг олон нийтэд хүргэлээ. “Хатан ухаан-1” буюу монгол хатан ухааны үзэл санааны тухай баримтат кино хийж олны хүртээл болгосон. Цаашид энэ ажлыг уламжлал болгон зохион байгуулна.
Хатан ухаан танхимын жинхэнэ гишүүдийн ярилцлага
Хатан ухаан танхимын жинхэнэ гишүүдийн ярилцлага2012 оны 3 сарын 8 

Хаан, хатан ухаан хамтдаа цогцлохын учир?
 
- Хаан, хатан ухааныг таньж мэдсэн төдийгүй тэднийг хамтад нь цогцлоож чадсан бидний өвөг дээдэс үнэхээр агуу. Орчлон бүхэлдээ эр, эм үүсвэртэй бөгөөд эр үүсвэр нь тэнгэр, эм үүсвэр нь газар. Газар, тэнгэрийн дундаас орчлонгийн бүх зүйл үүсэж бүтсэн учраас тэнгэрийг эцэгтэй, дэлхийг эхтэй зүйрлүүлэн дээдэлж иржээ. Энэ л орчлонгийн эр, эм үүтгэл амьдралд тусгалаа олсон нь хаан ухаан, хатан ухаан юм. Ухааны аргын тал нь эр ухаан, билгийн тал нь эм ухаан. Өөрөөр хэлбэл, аливаа үйлсийг бүтээх арга, арга зүй, технологи, ур чадвар, авъяасын тал нь эр ухаан, харин онол, үзэл, бодлого, мэдлэг, эрдэм, мэдрэмжийн тал нь эм ухаан. Үүнийг монгол суу ухаанд гэгээрлээр амьдрах чадвартаныг төрүүлэх нь эм ухаан буюу хатан ухаан, амьдралыг гэгээрлээр засах чадвартаныг төрүүлэх нь эр ухаан буюу хаан ухаан гэж сургасан байдаг. Ингэж хүний оршихуй амьдрахуйд эр, эм үүтгэгч хүчин зөв хосолж, зөв зохицож байж аливаа өрх гэр, улс гэрийн оршин амьдрахуй бүх талаараа тусгаар тогтнож, мандан бадарч, хүчирхэгжин өргөждөг байна.



З.Бат-Отгон: Далд ухаан, тэнгэр язгуурыг шинжлэх ухааны аргаар тайлбарлана
З.Бат-Отгон: Далд ухаан, тэнгэр язгуурыг шинжлэх ухааны аргаар тайлбарлана2008 оны 11 сарын 14 

         Хүн төрөлхтний түүхийн үе үед нууцлагдмал элдэв зүйлс оршсоор иржээ. Тэр бүхнийг тайлахыг эрмэлзсээр ирсэн ч өдгөө тайлагдаагүй олон нууц оршсоор. Ингээд бид Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, физикч, философич доктор З.Бат-Отгонтой та бүхнийг уулзуулж байна. 
 
-Та лекцийнхээ талаар манай уншигчдад тайлбар хийхгүй юу. Таны лекцнээс юу олж авах вэ?

-“Далд ухамсар ба Тэнгэр язгуур” нэртэй миний анхны бүрэн хэмжээний бие даасан лекц энэ сарын 25-ны өдөр “UB palace”-т болох гэж байна. Далд ухамсар гэдэг зүйлийг дэлхий нийтээрээ их ярьдаг болжээ. Хүн төрөлхтөн хүссэн ч хүсээгүй ч бумбын соёл иргэншил буюу оюун мандлын соёл иргэншилд шилжиж орсонтой холбоотойгоор нууцаа нээгээгүй далд үзэгдлүүдийг танин мэдэхийн төлөө эрмэлзэж, үүний төлөө ажиллаж байна. Энэ салбарт шинжлэх ухаан хүртэл анхаарлаа хандуулаад, энэ чиглэлийн үзэгдлүүдийг судалдаг синергетик гэдэг цоо шинэ салбараа нээгээд гуч гаруй жил хөгжүүлээд явж байна. Тэгэхээр энэ далд ухамсар гэдэг зүйлийг өнөөдөр монголчуудад ойртуулж, энэ үнэхээр байна уу, үгүй юу, байгаа бол юу юм бэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй ялангуяа физикийн шинжлэх ухааны үндэстэйгээр энэ лекцээр ерөнхийд нь гаргаж тавих гэж байна.
  Free counter and web stats