ОНЛАЙН ТУСЛАХ
 
  • Манукол академи
  МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  ЗАРЛАЛ   ( бусад)
 
    Биднийг дагах >  
 
Танилцуулга

Манукол академийн товч мэдээлэл. Монгол суу ухааны Манукол академи нь 2009 оны 3 сарын 5 байгуулагдсан нийхэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Эдүгээ 5 дахь жилдээ Монгол улс болон Монгол туургатны хүрээнд үйл ажиллагаагаа хүргэн ажиллаж байна.Манукол академи нь удирдах зөвлөл буюу их хуралдай, суу хуралдай, хаан хуралдай, хатан хуралдай гүйцэтгэх албад буюу эрдмийн алба, эрдэмтэдийн зөвлөл, сургалтын алба, суу ухаан танхим, хаан ухаан танхим, хатан ухаан танхим, маркетинг менежментийн алба, хууль эрх зүйн алба, хэвлэлийн алба, гадаад харилцааны алба, санхүүгийн алба, үйлдвэрлэлийн алба

гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар байнгын үйл ажиллагаа явуулж байна. Нийт 10 ажилтантай, 130 гаруй гишүүнчлэлтэй.

Зорилго. Өнөөг хүртэл монголчууд бид эх түүхийнхээ судалгаанд өөрсдийн түүхээ үйл явдал, археологийн олдвор гэдэг талаас нь буюу гадна талаас нь илүү судалж, танин мэдсэн. Харин бид эх түүхээ дотор талаас нь буюу тархины болон оюун санааны хөгжлийн талаас нь огт танин мэдэж чадаагүй учир жинхэнэ түүхээсээ байнга төөрөлдөж, улам бүр холдсоор иржээ.
Тиймээс Монгол суу ухааны Манукол академи нь эх түүхээ тархины болон оюун санааны хөгжлийн талаас нь, гүн ухаан талаас нь, суу ухаан талаас нь судалж гаргаж ирэхийг зоригдолоо болгодог. Уг зоригдолыг хэрэгжүүлэхийн тулд Манукол академи нь
  • Монголчуудын тэнгэр үзэл буюу язгуурын гүн ухаан болон монгол суу ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, монгол түмэнд болон дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх
гэсэн үндсэн зорилгыг тавин ажиллаж байна.
Зорилт. Зорилгоо хангахын тулд дараахь зорилтуудыг дэвшүүлсэн:
- тэнгэр үзэл дээр суурилсан монголчуудын язгуурын гүн ухааныг судалж гаргаж ирэх        
- монголчуудын сэтгэхүй, ухаарахуй, урлахуй буюу суу ухааныг судалж гаргаж ирэх
- тэнгэр үзэл дээр суурилсан монголчуудын язгуурын гүн ухаан болон монгол суу ухааныг амьдрал практикт хэрэглэх, хэрэгжүүлэх, нэвтрүүлэх
- монгол язгуурын гүн ухаан болон монгол суу ухаанаар хөгжлийн шинэ гарц, шинэ шийдэл, шинэ загваруудыг боловсруулж, нийхэмд танилцуулах
- монгол язгуурын гүн ухаан болон монгол суу ухаанаар оршин амьдрахуйн шинэ боломжуудыг тодорхойлох, нийхэмд танилцуулах
- Монгол хэмээх үнэлэмжийг нэмэгдүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл:
- монгол язгуурын гүн ухаан болон монгол суу ухааныг шинжлэх ухаан, гүн ухаан, шашны гүн ухаан, эзотерик,     синергетикийн салбаруудтай уялдаатайгаар онол, практик, арга зүйн бүхий л хүрээнд судлах
- сургуулийн өмнөх насны боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсролын бүх түвшинд монгол язгуурын
  гүн ухаан болон монгол суу ухааны сургалт явуулах
- монгол язгуурын гүн ухаан болон монгол суу ухааны салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн
  судлаачдад эрдмийн зэрэг цол олгох
- монгол язгуурын гүн ухаан болон монгол суу ухааныг монгол түмэнд болон дэлхий нийтэд мэдээлэх,      
  сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх
- монгол язгуурын гүн ухаан болон монгол суу ухааныг амьдрал, практикт нэвтрүүлэх, хэрэглэхийн тулд туршилт, үйлдвэрлэл явуулах.

Үйл ажиллагааны зарчим:
-   шинжлэх ухаан, философи, шашны философи, эзотерик, синергетик гэсэн танин мэдэхүйн олон салбарын       мэдлэгт суурилсан
-   эрүүл сэтгэлгээтэй
-   бүтээлч  хэрэгжилттэй
-   ил тод, нээлттэй.

 2009 –  2014 онд Манукол академийн хийсэн ажил
 
1. Монгол суу ухааныг сурталчлан таниулах чиглэлээр:
  • Шинжлэх ухаан, философи, шашин, эзотерик, синергетик, монгол судлал, монгол суу ухааны салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг эрчимтэй хийж байна.
  • Судалгааныхаа үр дүнг “Монгол суу ухаан” нэртэй 11 боть, “Тэнгэризм” нэртэй 3 боть, “Монголын эзэнт гүрэн” нэртэй 7 боть ном болгон хэвлэн олны хүртээл болгож байна.
  • Монгол суу ухааныг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол суу ухаан” нэртэй сонинг эрхлэн гаргаж олон нийтэд хүргэж байна.
  • Монгол суу ухааныг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол суу ухаан” нэртэй 100 цуврал лекцийг зохион байгуулсан.
  • Энэхүү 100 цуврал лекцийг телевизээр болон DVD хэлбэрээр нийт ард түмэнд хүргэсэн.
  • ЕБС, их дээд сургууль болон албан байгууллага, хамт олны захиалгаар нийт 238 удаагийн лекцийг олон түмэнд хүнд хүргэсэн.
  • Хөдөө орон нутагт 20 аймаг, 217 суманд монгол суу ухааны 289 удаагийн лекцийг хүргэсэн.
  • MҮOHTV, UBS, TV5, TV9, NTV, BTV, SCH, C1, Эх орон, Соён гэгээрүүлэгч, Royal, Монгол, PP channel, Za, ETV  гэх мэт 20 – иод телевизтэй хамтран монгол суу ухааныг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна.
  • “Монгол бахархал” нэвтрүүлгийг b.tv – тэй хамтран бэлтгэж бүтэн жилийн турш 7 хоног бүр үзэгчдэд хүргэсэн.
  • “Залуус Монголоо хайж байна” уралдаант нэвтрүүлгийг UBS TV – тэй хамтран бэлтгэж 2 сарын турш нэвтрүүлж, хүүхэд залуучуудад монгол суу ухааныг сурталчлан таниулсан.
  • “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” гэх мэт өдөр тутмын сонинуудад 40 гаруй удаа ярилцлага, нийтлэл хэвлүүлсэн.
  • “Нууцын тайлал”, “Хөөрөх цэг”, “Ардын толь”, “Uptoun”, “Монцамэ”, “TV - 7 хоног” зэрэг 8 сэтгүүлд ярилцлага хэвлүүлсэн.
  • “Time.mn”, “Info.mn”, ”Unen.mn” гэх мэт 4 сайтад ярилцлага нийтэлсэн.
  • Өвөрмонголын “Алшаа Монгол”, “Талын Монгол” гэх мэт 6 сайттай хамтран монгол суу ухааны 100 цуврал лекцийг цацаж өвөр монголчуудад хүргэсэн.
 
2. Монгол суу ухааныг заан сургах чиглэлээр:
 
  • Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 61 – р сургуультай хамтран монгол суу ухааныг ерөнхий боловсролын сургуульд заах ажлыг 3 жил дараалан туршиж, маш их үр дүнд хүрч байна.
  • МУ – ын ЕБС – д заах “Монгол суу ухаан” хичээлийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандартыг боловсруулсан.
  • МУ – ын ЕБС – д заах “Монгол суу ухаан” хичээлийн сурах бичгийг боловсруулж байна.
  • Өвөрмонголын “Монгол сургуулиудын захирлуудын холбоо” - той хамтран монгол суу ухааныг монгол туургатны ЕБС – д заах 1 – 12 – р ангийн сурах бичгийг боловсруулж байна.
3. Хатан ухааныг сурталчлан таниулах, заан сургах чиглэлээр:
  • “Гэргий ухаан”, “Хатан ухаан”, “Улсыг засахад монгол хатан ухаантаны гүйцэтгэсэн түүхэн үүрэг”, “Амьдрал бүүвэй” гэсэн 4 удаагийн бүрэн хэмжээний лекцийг төрийн ордонд болон соёлын төв өргөөнд хийж олон нийтэд хүргэсэн.
  • “Гэргий ухаан” лекцийг дотоод, гадаадад 12 удаа хүргэсэн.
  • “Гэргий ухаан” лекцийг дунд сургуулийн охидод 6 удаа хүргэсэн.
  • “Үгүйлэгдсэн ухаан” сэдэвт онол практикийн хурал, “Улсыг засахад монгол хатан ухаантаны гүйцэтгэсэн түүхэн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлуудыг зохион байгуулсан.
  • “Хатан ухаан I”, “Хатан ухаан II” баримтат киног бүтээж олны хүртээл болгосон.
  • “Амьдрал бүүвэй” баримтат нэвтрүүлэг хийж олны хүртээл болгосон.
  • МҮОНТV, TV9, UBS, 25 суваг, NTV, SBN гэх мэт 10 гаруй телевизтэй хамтран гэргий ухаан, хатан ухааны сэдэвт 20 гаруй нэвтрүүлэг, ярилцлагыг бэлтгэн олон нийтэд хүргэсэн.
  • 2012 оноос эхлэн гэргий ухааны сургалтыг гишүүддээ зориулан жил бүр зохион байгуулж байна.
  • 2013 оноос эхлэн хатан ухааны сургалтыг гишүүддээ зориулан жил бүр зохион байгуулж байна.
4. Хаан ухааныг сурталчлан таниулах, заан сургах чиглэлээр:
  • “Эр тулх ухаан”, “Дээдлэх эр хүн”, “Хаан ухаан”, “Улсыг засахад монгол хаан ухаантаны гүйцэтгэсэн түүхэн үүрэг” гэсэн 4 удаагийн бүрэн хэмжээний лекцийг соёлын төв өргөөнд хийж олон нийтэд хүргэсэн.
  • “Эр тулх ухаан” лекцийг 7 удаа олон нийтэд хүргэсэн.
  • “Дээдлэх эр хүн” сэдэвт онол практикийн хурал, “Улсыг засахад монгол хаан ухаантаны гүйцэтгэсэн түүхэн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлуудыг зохион байгуулсан.
  • “Хаан ухаан I”, “Хатан ухаан II” баримтат киног бүтээж олны хүртээл болгосон.
  • “Амьдрал бүүвэй” баримтат нэвтрүүлэг хийж олны хүртээл болгосон.
  • МҮОНТV, TV9, UBS, 25 суваг, NTV, SBN, Монгол, ETV, PP channel гэх мэт 10 гаруй телевизтэй хамтран эр тулх ухаан, хаан ухааны сэдэвт 10 – аад нэвтрүүлэг, ярилцлагыг бэлтгэн олон нийтэд хүргэсэн.
  • 2012 оноос эхлэн эр тулх ухааны сургалтыг гишүүддээ зориулан жил бүр зохион байгуулж байна.  
  • 2013 оноос эхлэн хаан ухааны сургалтыг гишүүддээ зориулан жил бүр зохион байгуулж байна.
 
5. Монгол суу ухааныг амьдрал практикт нэвтрүүлэх чиглэлээр:
  • Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээх чиглэлд монгол суу ухааны онол дээр үндэслэсэн цоо шинэ хөдөлгүүрийг 4 удаа туршаад байна.
  •  Монгол суу ухааны онол дээр үндэслэсэн Монгол улсын хөгжлийн шинэ загварыг боловсруулаад байна.
  • Монгол суу ухааны онол дээр үндэслэсэн Монгол улсын боловсрол, гэгээрлийн шинэ загварыг боловсруулаад байна.
  • Монгол суу ухааны онол дээр үндэслэсэн Монгол улсын хууль, эрх зүйн шинэ загварыг боловсруулаад байна.
  • Монгол суу ухааны онол дээр үндэслэсэн Монгол улсын улс төр, засаглалын шинэ загварыг боловсруулаад байна.
  • Монгол суу ухааны онол дээр үндэслэсэн Монгол улсын эдийн засаг, татварын шинэ загварыг боловсруулаад байна.
 6. Бөө, тахилгын чиглэлээр:
  • 2012 оны 9 сард “Бөө, түүний мөн чанар” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулсан.
  • 2012 оны 11 сард “Бөөгийн тухай мэдлэгүүд” сэдэвт бүрэн хэмжээний лекцийг UB паласт хийж олон түмэнд хүргэсэн.
  • 2013 оны 9 сард “Монгол суу ухаан эрдмийн чуулган” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулсан.
  • 13 – р зуунаас хойш хийгдэлгүй тасраад байсан Монгол төрийн цагаан, хар, алаг сүлд амилуулах хөх 9 тэнгэрийн тахилгыг 2012 оноос эхлэн жил бүрийн 3 сарын 22, 9 сарын 22, 12 сарын 22 - нд тасралтгүй хийж байна.
  • 2013 оны 5 сард Өвөрмонголын урилга, хүсэлтээр Батмөнх даян хааны үр хойчсийн онгон тахих тэнгэрийн тахилгыг Ордост хийсэн.
  • Тахилга бүрийн нэвтрүүлэг бэлтгэж олон телевиз, сайтуудаар нийтэлж олон түмэнд хүргэсэн.   
 
 

Танд манай сайт таалагдаж байвал LIKE, SHARE хийгээрэй. Танд баярлалаа.


ЭНД ДАРЖ НАЙЗУУДДАА ТҮГЭЭ /SHARE/
  Free counter and web stats