ОНЛАЙН ТУСЛАХ
 
  • Манукол академи
  МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  ЗАРЛАЛ   ( бусад)
 
    Биднийг дагах >  
 
"ЭРГЭЦҮҮЛЭН УХААРАХУЙ 2" ном хэвлэгдэн гарлаа.

Миний бие 1995 – 2004 онд нийт 10 жилийн хугацаанд бичсэн өдрийн тэмдэглэл буюу ухаарлын тэмдэглэлээсээ түүвэрлэн эмхтгээд “Эргэцүүлэн ухаарахуй I” нэртэй товхимол болгон хэвлүүлж, олон нийтэд хүргэсэн.

Тэр товхимол нь маш энгийн бөгөөд товч хэллэг, бичлэгтэйгээрээ онцлог болсон. Түүнд орчлон хорвоо, амьдрал, хүн, хүний амьдралын утга учир, хүний болон нийгмийн амьдралын бүхий л салбар, хэсэг тэдгээртэй холбоотой олон асуудлыг нэлээд сонирхолтой, анхаарал татахуйц – шинэлэг сэтгэлгээгээр илэрхийлсэн. Түүнчлэн уг товхимолд миний өөрийн хувийн амьдрал хийгээд зовлон жаргал, алдаа оноо, хөдөлмөр зүтгэл гээд олон зүйлийг хамруулан давхар өгүүлсэн юм.

“Эргэцүүлэн ухаарахуй 1” нь олон түмэнд намайг хувь хүнийх нь талаас буюу миний үзэл бодол, итгэл үнэмшил, зорилго тэмүүлэл, уйтгар харуусал, омог бахархал гээд олон зүйлийг нээж өгсөнөөс гадна орчлон хорвоо хийгээд хүний хорвоогийн адармаатай олон асуултанд миний мэдлэгийн хүрээнд тодорхой хэмжээний хариулт өгсөн. Энэ чанараараа “Эргэцүүлэн ухаарахуй 1” товхимол нь танин мэдэхүйн болон сурган хүмүүжлийн, ухаарал сэхээрлийн багагүй ач холбогдолтой болсон билээ.

Тийм ч учраас “Эргэцүүлэн ухаарахуй 1” нь олны таашаал хүлээж, нийтдээ 4 удаагийн хэвлэлтээр 6 мянган хувь борлогдсон. Энэ нь Монголын номын зах зээлд нэлээд өндөр амжилт үзүүлсэн.

Эдүгээ миний бие 2005 – 1015 он дахь 10 жилийн тэмдэглэлээсээ түүвэрлэн эмхтгэж “Эргэцүүлэн ухаарахуй 2” номыг уншигч таны гар дээр тавьж, мэргэн оюунд тань толилуулж байна. Таалан болгооно уу!


  Free counter and web stats